Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хорооны засаг дарга нь хэсгийн ахлагчийн цалинг завшжээ


Прокурорын байгууллага 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Үүнийг ангилбал:
  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94,
  • Өмчлөх эрхийн эсрэг 61,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг 8,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 3,
  • Авлига, албан тушаалын 3,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2,
  • Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэрэг байна.
  • Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Зарим хэргийг онцолбол:
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг дарга О.Түвшин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэсгийн ахлагчаар Г.Ч-г ажилд томилон, цалин олгож, өөртөө авч зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Иргэн Б.Б мөнгөн ус зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 (Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ