Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж, улмаар өнгөрөгч Баасан гараг /2024.04.26/-т "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь олсон байдаг.
Тэгвэл талийгаач Г.Батбаяртай хамт шалгагдаж байсан гэх Тас.мн сайтын эрхлэгч А.Баярмааг Эрүүгийн цагдаагийн албан /ЭЦА/-аас албадан баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг баривчилсан үндэслэлийн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг дараах тайлбарыг гаргажээ.
Уг тайлбарт "Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос “...сэжигтэн А.Б-г прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах...” саналыг 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн.Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд сэжигтэн А.Б-г Монгол Улсын хилээр орж ирсэн үеэс эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэв" гэсэн байна.