АНУ, Канадын эрдэмтдийн хамтарсан баг орчин үеийн роботууд байгальд хүн болон амьтдаас хурдан гүйж чадах эсэхийг туршжээ. Судалгаагаар биологийн амьтад механик хувилбаруудаасаа илүү хурдан хөдөлгөөнтэй болох нь тогтоогджээ.
“Science Robotics” сэтгүүлд бичсэнээр, Харвардын их сургуульд бүтээгдсэн HAMR-Jr робот жоом гэхэд шулуун замд үчимбартай ижил хурд буюу 100 км/ц хурд авах чадвартай. Гэтэл хамгийн энгийн жоом маневр хийх, бүх төрлийн гадаргуу дээр гүйхдээ HAMR-Jr хувилбараас хамаагүй илүү гэнэ. Роботуудын эд ангийн үйл ажиллагааны зохицуулалт биологийн амьтдаас дутуу болохыг эрдэмтэд онцолсон байна. Роботын хурдыг нэмэхэд тэдний чиглэлээ хурдан өөрчлөх чадвар алдагддаг аж.
Биологийн бие организм нь бүхэл бүтэн систем бөгөөд эл системийн хэсгүүд нь маш өргөн хүрээний функцийг гүйцэтгэж байдаг. Тухайлбал, дөрвөн толгойт булчин өөх, сахрыг шатааж, өөрөө хүч гаргадаг ба мэдрэлийн эсүүд нь даралт, өвчин мэдрэх зэрэг мэдээллийг дамжуулдаг. Тиймээс онолын хувьд роботууд амьд амьтадтай эн зэрэгцэх чадвартай ч гэхдээ мөч бүр нь өөрийн гэсэн өгөгдөл, утсан холболт, удирдлагын систем бүхий бие даасан систем байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ.