Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговийн дулааны цахилгаан станцад дэлбэрэлт боллоо


Өмнөговь аймгийн Даланзадгадын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж, гэмтлийг засахаар ажиллаж байна.
Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 4 цаг 10 минутад станцад хүчтэй доргилт тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болж тэг зогсолт хийжээ. Дэлбэрэлтийн улмаас станц доторх үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул хэсэг хугацааны дараа үзлэг хийхэд бойлерын конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээжээ. Харин дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд гэмтлийг яаралтай засаж байна. Гэмтлийн улмаас Даланзадгад сумын орон сууцны айл өрхүүдийн дулаан түр хугацаанд зогссон бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 18.00 цаг гэхэд засаж, хэвийн ажиллагаанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.
Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтөгс: -Дулааны цахилгаан станцын цуглуулгын банканд даралт үүссэнээс шалтгаалан дэлбэрэлт үүссэн гэсэн анхны дүгнэлттэй байна. Дэлбэрэлтийн үеэр металл биет шидэгдэж нэг трансформаторыг гэмтээсэн. Одоогоор засварын ажил хийж байна. Нэгээс нөгөөд нь шилжүүлэн суулгаад нэг трансформатаа ажиллагаанд оруулахаар бэлтгэж байна. Ингээд дотоод хэрэгцээгээ аваад гуравдугаар зуухаа галлаад амжилттай болчихвол нийт хэрэглэгчээ дулаанаар бүрэн хангана. Өмнөговь аймгийн хувьд 11 дүгээр сараас тавдугаар сар хүртэл Даланзадгад сумын хэрэглэгчдийг дулаанаар хангахаар эрчим хүчний яамтай гэрээ байгуулсан. Ер нь техник тоног төхөөрөмжийн элэгдэл, байшин барилгын насжилт зэрэг нь хугацаатай байдаг гэдгийг л харуулж буй үйл явдал боллоо. Энэ жил орон нутгийн хөрөнгө оруулалтаар 5.2 тэрбум төгрөгөөр 29 мвт-ын усан халаалтын зуухаар өргөтгөхөөр аймгийн үндсэн чиглэлд суусан байгаа юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд бид бичиг цаасны ажил болон зураг төсвөө яаралтай хийчихвэл ирэх онуудад ашиглалтад оруулах боломж байна гэж харж байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ