Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн VI хороонд 10 иргэн угаартай амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө: Тэрбээр "Тавантолгой Түлш" ХХК-ийн 51 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК, 39 хувийн Эрчим хүчний яам хариуцаж байгаа. Орчныг бууруулах үндэсний хороо 10 хувийг хариуцаж байгаад татан буугдсан. Байгаль орчинтой холбоотой асуудлыг БОАЖ-ийн сайд, нийслэлтэй холбоотой асуудлыг хотын дарга хариуцах ёстой. Тавантолгой түлш 2019 оны технологиор үйлдвэрлэж байна. 10 хүн угаартсан асуудлыг хариуцсан хүмүүсээс нь асуу" гэлээ