УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааныг даргалагч дарга Г.Занданшатар ЭМ-ийн сайд С.Чинзоригийг Үндсэн хууль зөрчсөн үг хэллээ шүү хэмээн шүүмжлэв.
Г.Занданшатар дарга "С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж, огцрох болзол хангасан үг хэллээ шүү. Хэлсэн үгэндээ анализ хийгээрэй. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1-т УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэж заасан байгаа. Хууль тогтоох эрх мэдэл Засгийн газарт байдаг тэрэнд халдлаа гэж юу яриад байгаа юм.
Хоёрдугаарт хууль санаачлах хүрээ хязгаарыг хуулиар тогтоож байгаа. Энд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд хамаарна. Засгийн газрын сайд нар хууль биелүүлэх үүрэгтэй субьектүүд. Тийм учраас та Үндсэн хуулийн цэцэд очиход энэ үгээрээ огцрох болзлоо хангалаа шүү" гэв.