Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговиос хууль бусаар үлэг гүрвэлийн яс олборлосон этгээдийг баривчилжээ


Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлэн баривчилжээ.
Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй үлэг гүрвэлийн яс илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Урьдчилсан байдлаар 2023 оны хавар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс уг үлэг гүрвэлийн ясыг олборлож, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан нөхцөл байдал тогтоогдлоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ