Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Залуус чанга дуу чимээнээс үүдэлтэйгээр сонсголоо алдах эрсдэлтэй байна


Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 3-ныг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. НҮБ дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын харилцаа холбооны газрын анхааруулснаар дэлхийн нийт залуу хүмүүсийн тал нь чанга дуу чимээнээс үүдэлтэйгээр сонсголоо алдах эрсдэлтэй байна. НҮБ-ын хоёр агентлаг  өнгөрсөн жил Сонсголоо хамгаалах стандартыг тогтоосон юм.  
Тодруулбал, 12-35 насны 1.1 тэрбум хүн ухаалаг утас мэтийн зөөврийн жижиг хөгжим тоглуулагчаар урт хугацаанд хөгжим сонсдогоос үүдэн дүлий болох магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна.
Агентлагийн анхааруулснаар залуус шөнийн клубт чанга хөгжим сонсдог тухай дурдсан байна. Тиймээс чөлөөт цагаараа сонсч байгаа хөгжмөө долоо хоногт 40 хүртэл цаг 80 децибелээс хэтрүүлэхгүйгээр сонсох нь аюулгүй гэж тогтоосон байна. 80 децибелийн чимээ нь метро буюу газар доорх галт тэргэнд сонсогддог дуутай ижил түвшний чимээтэй ойролцоо байдаг байна.
НҮБ-ын хоёр агентлаг энэ стандартаараа гар утас болон зөөврийн бусад төхөөрөмж дээрх дууны түвшнийг ийм хэмжээгээр тохируулахыг хүмүүст зөвлөж байна. Мөн зөөврийн төхөөрөмжүүдийн дууны түвшин, үргэлжлэх хугацааг тохируулдаг, тогтоосон хязгаар нь хэтрэхэд анхааруулга өгдөг программ ашиглахыг сануулав. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ