Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОБЕГ 2023 онд 4 тэрбумаар байшин барьж, ажилчдадаа 309 саяар хувцас хэрэглэл авчээ

Өнгөрсөн шөнө онцгой байдлын гурван албан хаагч галын голомтод ажиллаж байх үедээ харамсалтайгаар амиа алдлаа. Ослын үеэр Онцгой байдлыг алба хаагчдын өмссөн хувцас хэрэглэл яг одоо нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. 
 
 
Тэгвэл өнгөрсөн жил Онцгой байдлын албаныхан ажилчдынхаа хувцас хэрэглэлд хичнээн төгрөг зарцуулсан талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх онцгой тусгай хувцас, хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн  121 дүгээр ангийн ШИЛЭН дансны мэдээллийг хүргэе. 
 
Тус ангийн хувьд Онцгой байдлын байгууллагын дүрэмт болон тусгай зориулалтын хувцас хэрэгслийг турших, зохион бүтээх, үйлдвэрлэн бэлтгэн нийлүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.  Өнгөрсөн 2023 онд тус ангийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө ОБЕГ-ын даргаар батлагдаагүй талаар ШИЛЭН ДАНСАНДАА МЭДЭЭЛСЭН БАЙНА.
 
Харин цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хэсэгт 309 сая төгрөгөөр хувцас хэрэглэл худалдан авсан талаар мэдээлсэн байна. Анхаарал татаж байгаа нэг зүйл нь тус ангийн Шилэн дансны цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээ хэсэгт хувцас хэрэгсэл гэсэн утгаар 1.1 тэрбум төгрөг шилжүүлэгдэн орсон байгаа юм. 
 
Тэгвэл ОБЕГ өнгөрсөн 2023 онд 4.4 тэрбум төгрөгийг Мэргэжлийн сургалтын төвийн барилга барихад,  Онцгой байдлын байгууллагад автомашины дугуй, аккумлятор,  шатахуун авахад 3 тэрбум төгрөгийг, Улсын нөөцөд гэр, автомашин, дугуйт ачигч худалдан авахад 3.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 
 
 
ОУ-ын стандарт бүхий хувцас хэрэгсэл
 
П.ГОО
https://www.shuud.mn/a/555627
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ