Тус аймаг аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдэд сургалт хийж, мэргэжлийн чиг баримжаа олгон санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх зорилгоориргэн, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн мэдлэг олгох. Төсөл боловсруулах, хэрэгжүүлэх тухай сургалтыгүе шаттай зохион байгуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гарган төсөл боловсруулан ирүүлсэн иргэдийг түлхүү хамруулан аж ахуй эрхлэлтийн зээлийн өмнөх сургалтад 20 сумын 80 гаруй иргэнийг, зээлийн дараах сургалтад 60 иргэнийг хамруулж 2.7 сая төгрөгийг сургалтад зарцуулжээ.
Иргэдийг эдгээр сургалтад хамруулснаар аж ахуй эрхлэх сонирхолтой, үйл ажиллагаагаа эрхлэх, хөгжүүлэхэд нь чухал дэмжлэг болжээ.
Өнгөрсөн жил гэхэд аймгийн 20 сумын80гаруй иргэн төслийн санал ирүүлснээс 36 иргэнтэй эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгуулж 350 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.
Мөн малчдад тэргүүн туршлага солилцох, мал маллах арга ухаанд залуу хойч үеийг сургах. Энэ жил бэлчээрийн болон фермерийн аж ахуйг эрхлэх, сүү цагаан идээ боловсруулах орчин цагийн технологийн дэвшилтэй танилцах, судлах, нэвтрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар энэ сургалтад 50 гаруй иргэн хамрагдахаар хүсэлт ирүүлжээ.
Түүнчлэн малжуулах ажилд хамрагдсан өрхүүдийн гишүүд, малчин болон гэрээт малчин өрхүүдийг хамруулах, сургалтаар дэмжин мэдлэг чадвар олгох. Мал аж ахуйн үйл ажиллагаагаа өргөтгөх, хөгжүүлэхэд нь зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж байгаа тухай аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.