Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр амлаж, бусдаас хахууль авсан гэх хэргийг АТГ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Хэргийн талаар тодруулбал Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Г.Алтанзаяа нь "Тансаг өндөр констракшн" ХХК-ийн захирал З.Тамираас гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд амлаж, 2020.05.12-ны өдөр 5,400,000 төгрөгийн үнэ бүхий суурин компьютерыг хахуульд авсан гэх хэрэг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн аж.
Сэтгүүлч: А.Булганчимэг
https://asu.mn/content/20552