Хууль бусаар газар олгож, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг АТГ шалгаж буй. Тодруулбал, 2006 онд СХД-т 72 га газар хууль бусаар олгогдож, үүнээс 20 га газрыг нь зарж борлуулан мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг шалган тогтоож, хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг цуцлуулжээ.
Ингэснээр тухайн газарт орчин үеийн төлөвлөлт бүхий улсын эмнэлэг баригдах аж.