Ховдынхон өнгөрсөн амралтын өдрүүдэд Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатгэдгээрээ онцлог байв. Тэмцээнд Ховд аймгийн 10 сумаас шалгарсан 30 гаруй шилдэг шатарчин оролцож, Дэлхийн болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу швейцарь системээр оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. Орон нутгийн шатар сонирхогчдын ур чадварыг дээшлүүлэх, сум бүрд шатрын спортыг жигд хөгжүүлэхэд энэхүү тэмцээн чухал ач холбогдолтой.
Энэ удаагийн шатрын тэмцээний эрэгтэй төрөлд Жаргалант сумын шатарчин Б.Балдорж, С.Мөнхбат, Б.Даваадорж нар манлайллаа. Харин эмэгтэй төрөлд Ховд сумын шатарчин Б.Бибигүл, Буянт сумын шатарчин З.Серикгүл, Жаргалант сумын шатарчин Ч.Мягмарсүрэн нар эхний байрт шалгарчээ. Үүнээс эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тоглогч буюу гурван шатарчин Ховд аймгаа төлөөлөн улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо.