Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Хиагтын районы ахмадын хорооны дарга Ц.Р Очировыг Ахмадын холбооны дээд шагнал "Алтан од"-оор шагнав

ОХУ-ын БНБУ-ын Хиагтын районы ахмадын хорооны дарга Ц.Р Очировыг Орос-Монгол орны ахмадуудын найрсаг харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын ахмадын холбооны дээд шагнал "Алтан од" шагналаар шагнажээ. Шагналыг МаХХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарын нэрийн өмнөөс Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг Хиагт хотноо болсон уулзалтын үеэр гардуулан өгсөн байна. Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос хөрш ОХУ-ын БНБУ-ын /Бүгд найрамдах Буриад улс/ Хиагтын районы ахмадын байгууллагатай хамтарсан уулзалтыг Хиагт хотноо энэ сарын 12-ний өдөр зохион байгуулжээ.
Уулзалтын хүрээнд хөрш хоёр аймгийн Ахмадын байгууллагаас өнгөрсөн онд хамтарч зохион байгуулсан ажлуудаа дүгнэж, 2024 онд хийх ажлаа хэлэлцсэн байна.

Хоёр тал харилцан төлөвлөсөн ажлуудаа ирэх 2024 оны эхний сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох уулзалтаараа гэрээ байгуулан гарын үсэг зурж, баталгаажуулах аж. Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг 2 улсын ахмадын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүргээ бид цаашид улам идэвхжүүлэн ажиллах болно гэв. Хиагтын районы Ахмадын хорооны дарга Ц.Р.Очиров бидний хамтын ажиллагаа хэсэгтээ зөвхөн хил орчмын ахмадуудын хэмжээнд байлаа. Харин ирэх онд Сэлэнгэ аймгийн бүх сум тосгонуудтай, Хиагтын районы 17 засаг захиргааны төвүүдийн Ахмадын байгууллагууд харилцан хамтын ажиллагаатай болно.
Цаашид Монгол Улсын төвийн бүсийн аймгуудын Ахмадын байгууллагатай харилцаа холбоогоо өргөжүүлж, элэг нэгтэй эртний андууд бид харилцан чаддаг мэддэг бүхнээ залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээх нь чухал байна хэмээв.
Уулзалтын үеэр Алтанбулаг сумын Ахмадын хорооны дарга П.Буян-Эрдэнэ, Хиагт хотын ахмадын дарга Т.Райса нарын зүгээс энэхүү уулзалтыг зөвхөн ахмадын байгууллага гэлтгүй эгэл жирийн ахмадуудын дунд цомхон хэлбэрээр  олон давтамжтай хийж байх саналыг дэвшүүлсэн нь дэмжигдэж, цаашдын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхээр болсон байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ