Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа



Баянхонгор аймгийн Баянхонгор сум БНХАУ-ын Гансу мужийн Жьючуань хоттой найрсаг харилцаа тогтоох “Санамж бичиг” байгуулан, тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургуульд “Хятад-Монголын найрамдал”  Фейтянь танхимыг  нээж, БНХАУ-ын Гансу мужийн Жьючюань Мэргэжлийн техникийн коллежтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ийнхүү оюутан болон багш солилцоогоор дамжуулан хөдөө аж ахуй, газар тариалангийн болон бусад 73 чиглэлийн мэргэжлээр суралцах боломжтой болж байна.

Дээрх ажлаар Жьючюань Мэргэжлийн техникийн коллежийн захирал И Жи Жюнь, Жьючюань Мэргэжлийн техникийн коллежийн олон улсын солилцооны сургуулийн захирал Яан Чунь чен, Жьючюань Мэргэжлийн болон техникийн коллежийн биологийн инженерийн сургуулийн дэд захирал Жан Тао нар орчуулагчийн хамт Баянхонгор аймагт зочилж, ХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль болон Политехник коллежийн удирдлагуудтай уулзан, сургалтын орчин нөхцөлтэй танилцан, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцжээ.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ