Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Махны нөөц бүрдүүлэх санал боловсруулж, танилцуулахыг үүрэг болгов



Архангай аймгийнОнцгой комисс сумдын удирдлагуудыг онлайнаар хамруулан өргөтгөсөн хурал хийлээ. Хурлаар аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Эрдэнэбулган суманд гарсан Африкийн гахайн мялзан өвчин, Архангай аймгийн зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөө зэргийг хэлэлцсэн. Өвөлжилтийн нөхцөл байдлаас үүдэн сумдад тулгарч буй асуудлуудтай танилцаж,дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:
- Аймгийн онцгой комиссын гишүүд тус бүр нэг сум хариуцаж, өвөлжилтийн нөхцөл байдал болон цаг үеийн тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээ мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өгч, мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж, онцгой комиссыг мэдээллээр хангах,
- Отор нүүдлээр явж байгаа бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний судалгааг гарган, эрүүл мэндэд нь анхаарахыг Эрүүл мэндийн газарт,
- Аймгийн аюулгүй нөөцөд өвс тэжээл татан авалт хийх ажлыг яаралтай зохион байгуулахыг ХХААГ, ОБГ, Зэвсэгт хүчний342-р ангид,
- Хашаат сумын сургуулийн засвар дээр онцгой комиссоос 2 удаа зардал шийдвэрлэсэн ч тодорхой ажил явагдахгүй байгаа тул ажлын хэсэг тус суманд шалгалт явуулж, холбогдох хүмүүст гамшгийн хуулийн дагуу хариуцлага тооцож, ажлыг шуурхай хийлгэх,
- Өвөлжилт хүндэрсэн үед аймаг, сумын шуурхай штабыг идэвхжүүлэх, 24 цагаар үүрэг гүйцэтгэж, УОК-ын шуурхай штабтай байнгын холбоотой ажиллах,
- Аймгийн хэмжээнд махны нөөц бүрдүүлэх санал боловсруулж, аймгийн онцгой комисст танилцуулах,
- Гамшгаас хамгаалах зардлаас цаг уурын аюулт үзэгдлийн талаар багц мессеж хүргэх зардлыг шийдвэрлэх,

Сумдын дарга нарт:
- Отор нүүдэл хийж яваа малчдынхаа бүртгэл, малын тоог нэг бүрчлэн гаргаж,нүүж очсон сумдад мэдээлэл өгч, хамтарч ажиллах,
- Зудын гамшгийн үед сум орон нутгийн малчин өрхийн судалгааг тухай бүр шинэчлэн, онцгой комиссыг мэдээллээр хангах,
-“Өвлийн идэш”арга хэмжээг зохион байгуулахад малчин, ард иргэдээ мэдээллээр хангаж, зохион байгуулалтад оруулж,хамтран ажиллах, малын гарал үүслийн бичгээр хангах ажлыг МЭГ хариуцаж ажиллах ба малчдыг чирэгдүүлэхгүй байх,
- Дархан-Уул аймагт өвлийн идэш арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллах,
- Сумын аюулгүй нөөцдөө яаралтай үед хэрэглэх шатахууны нөөц бүрдүүлэх ажлыг ШТС-уудтай хамтарч хийхзэрэгүүрэг даалгавруудыг өглөө.
Мөн аймгийн Засаг даргашатахууны хомсдол үүсэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС-ын эрхлэгч нартай уулзалт зохион байгуулж, өвөлжилт хүндэрсэн сумдад түлшний хуваарилалтыг түлхүү хуваарилах санал хүсэлт тавьжээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ