Архангай аймгийн хэмжээнд 2018-2022 оны хооронд нийт 506 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний дотор объектын гал түймэр 242, хээрийн түймэр 24, хүчтэй салхи шуурга 20, зуд 3, газар хөдлөлт 11, эрэн хайх, аврах ажиллагаа 39, гол, нуурын усанд унаж осолдсон 23, зам тээврийн осол 11, үер, усны дуудлага 44, аянганы мэдээлэл 2, малын гоц халдварт өвчин 72, хүний гоц халдварт /Ковид-19/ өвчин 19 суманд тус тус бүртгэгдсэн байна.
Дээрх аюулт үзэгдэл, ослын улмаас 81 хүн амь насаа алдаж, 20889 толгой мал хорогдсон, ой, хээрийн түймэрт 161 га талбай, 78 гэр, өвөл зуны сууц өртөж, Онцгой байдлын газрын алба хаагчид 851 хүний амь нас, 21.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 12.28 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
ОБГ-аас цаашид иргэд эд хөрөнгө болон амь насаа даатгуулсан байх, гэнэтийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах чиглэлээр иргэдийг сургаж, дадлагажуулах, зарлан мэдээллийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлууд чухал байгааг дурдлаа.