Энэ оны арваннэгдүгээр сарын 21-нээс эхлэн Дорноговь Дундговь, Говьсүмбэр зэрэг аймгийн нутгаар цас ахиу орж зарим газраар 9-12 см хүрч болзошгүй байна. Энэ үеэр хүйтний эрч чангарч шөнөдөө -18-20 градус, уулархаг нутгуудаас гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар шөнөдөө -28-30 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна гэж орон нутгаас мэдээллээ.