Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Онгоц сөнөөхийг завдсан нисгэгчийг баривчилжээ


АНУ-ын Alaska Airlines компанийн нисгэгч онгоцны түлш дамжуулалтыг хаахыг оролдсон ноцтой үйлдэл гаргажээ. Энэ талаар Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ онгоц Вашингтон мужийн Эверттээс хөөрч, Сан-Франциско чиглэн нисэж явсан аж. Энэ үеэр хөлгийн багийн өрөөнд амарч байсан нисгэгч гал унтраах системийг идэвхжүүлэх замаар түлш дамжуулалтыг хаахыг оролджээ.
 
Азаар хөлгийн багийн бусад гишүүн түлшний дамжуулалтыг богино хугацаанд сэргээн, нисгэгчийг өөр өрөөнд түгжсэн байна. Улмаар онгоцыг Портлендэд газардуулж, үүний дараа нисгэгч Жозеф Эмерсоныг цагдаагийнхан баривчлан хорьжээ. Одоо түүнийг хүний амь насанд халдахыг завдсан хэргээр 80 гаруй зүйл ангиар буруутгаж байгаа гэнэ. Түүнчлэн санамсар болгоомжгүйгээр аюул занал учруулсан гэж буруутгаж байгаа аж. 
Тэрбээр энэ хэргийг үйлдэх үедээ өөрийн ухаангүй байсан гэж мөрдөн байцаагчдад өгүүлсэн байна. 
 
Тодруулбал, нислэгт гарахаас 48 цагийн өмнө тэрбээр мансууруулах төрлийн бэлдмэл хэрэглэсэн гэдгээ Жозеф Эммерсон мөрдөн байцаагчдад мэдүүлжээ. Түүний найз саяхан нас барсан нь асар их сэтгэлийн дарамт болсон тул энэ сэтгэлийн хямралаа даван гарахын тулд ийм бэлдмэл хэрэглэсэн хэмээн өгүүлсэн байна.
 
Alaska Airlines компанийн мэдээлснээр, тухайн үед онгоцонд хөлгийн багийн дөрвөн гишүүн, 80 зорчигч байсан гэнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ