Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Цэнхэрийн Орхон багт 120.08 га талбайд нөхөн сэргээлтийг хийжээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт алт олборлодог 13 ашиглалтын тусгай зөвшөрөөл байсан нь 2019 онд цуцлагдсан. Харин 2020 онд “БМНС”, “Алтай гоулд”,“Батдөлгөөн мөрөн”, “Улз групп”, “Голден хаммер” зэрэг компаниудын ашиглалтын, “Эрдэнэсийн хотхон” ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус эргэж сэргэсэн байдаг. Дээрх компаниудаас “БМНС” ХХК-ий бичиг баримтын бүрдэл гүйцэн, 2021, 2022 онд олборлолт явуулсан бол бусад компани үйл ажиллагаа огт явуулаагүй юм. 2023 оны тухайд Орхон багт аль ч компани олборлолт явуулаагүй ба техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг өөрсдийн талбайд хийжээ. 


Орхон багт алт олборлолтоос үүдэж эвдэгдсэн нийт 456.45 га талбай бий. 2016 оноос хойш ашиг малтмалын олборлолтоос эвдрэл үүссэн 139.2 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг, 329.0 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг тус тус хийгээд байна. Ялангуяа сүүлий дөрвөн жилийн хугацаанд буюу 2020 оноос хойш нөхөн сэргээлтийн ажил эрчимжиж, 72.08 га талбайд техникийн, 48 га талбайд биологийн, нийт 120.08 га талбайд нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн байна.


Үүнээс“БМНС”ХХК-аар тусгай зөвшөөрлийнх нь 40 га талбайд техникийн, 48 га талбайд биологийн, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтоос үүссэн 7 га талбайд нөхөн сэргээлтийг нийт 4 тэрбум 977 сая төгрөгөөр хийлгэжээ. Тус компани олборлолт нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийт 215 га талбайд техникийн, 115 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийсэн байна. Биологийн нөхөн сэргээлтийг хадлан бэлчээр, ойжуулалт, жимсний аж ахуй гэсэн байгальд ээлтэй, үлдэцтэй байхуйцаар шийдэж хийдэг байна. 


“Батдөлгөөн мөрөн”ХХК өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд 135 сая төгрөгөөр 8 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийжээ. Тус компанигурвантусгай зөвшөөрөл лицензтэй. Зөвшөөрөгдсөн талбайдаа олборлолт хийдэг байна. 2023 онд холбогдох байгууллагуудтай хийх гэрээ хэлэлцэл шийдэгдээгүй учир олборлолт хийгдээгүй. Өмнө нь ашигласан талбайдаа техникийн нөхөн сэргээлтийг хийж байгаа юм байна. Харин “Гурванхайрханы асар” ХХК өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайд 240 сая төгрөгөөр 6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна.


“Ашидбэхи”ХХК дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд 1.08 га талбайд техникийн нөхөн сэргээлт, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгаатдансанд байршуулсан хөрөнгөөс 84.8 сая төгрөгийг санхүүжилтээр тусгай зөвшөөрөлтэй байсан талбайн 10 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг тус тус хийгээд байна. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ