Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Багш нарын заах арга, ур чадварыг давхар шалгасан уралдаан болов

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар Сэлэнгэ аймагт анх удаашинжлэх ухааны бүтээлийн уралдааныг зохион байгуулсан. Энэхүү уралдаан зөвхөн сурагчдынх байсангүй, багш нарын заах арга, ур чадварыг давхар шалгасан уралдаан болсноороо онцлогтой байлаа. “SUPER SCIENCE SELENGE-2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдааны багш нарын дундах өрсөлдөөний гол зорилго нь байгалийн ухааны хичээлүүдийн лаборатори хэрэглэгдэхүүний ач холбогдол, үр дүнг багш нар хэрхэн ашиглаж, сургалтынхаа үр дүнг яаж гаргаж байгааг харахад чиглэжээ.
Энэхүү уралдаанд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тсогоны ЕБС-ийн 38 багш ур чадвар, арга барилаараа уралдаж шилдгээ тодрууллаа.

Ингээд багш нарын дунд зохион байгуулсан ур чадварын тэмцээний Физикийн хичээлийн төрөлд Сүхбаатар сумын 2-р сургуулийн багш Ц.Оюунжаргал,


Биологийн хичээлийн төрөлд Сүхбаатар сумын 3-р сургуулийн багш Ц.Нямдэмбэрэл нар тус тус тэргүүн байрт шалгарч, шилдэг гэдгээ батлан харууллаа.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ