Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Нэг сум нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаа энэ оны 10 дугаар сарын 13-15 өдрүүдэд Зуунмод сумхотноо болно. Тус үзэсгэлэн худалдааг Өв соёлын өргөө цогцолборт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирснээр 27 сумын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой болох юм.