Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Нүхэн гарцаар дунд оврын автомашин гарах нөхцөлийг бүрдүүлж байна



Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум дахь 25 дугаар гармын төмөр зам доогуур хийгдэж байгаа нүхэн гарц энэ сард  ашиглалтад орно. Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар төмөр замын ХНН-ийн хамтын ажиллагааны хүрээнд хийж буй дээрх ажил нь Сүхбаатар сумын 8 дугаар багийн ард иргэдийн аюулгүй байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, төмөр зам хөндлөн гарах аюулгүй нөхцөлийг хангах зорилготой юм.


Энэхүү төмөр замын 25 дугаар км-ийн 1-р зуутад төмөр зам, авто замын 2 түвшнийг өөр түвшинд огтлолцуулан хийж буй нүхэн гарц нь төмөр замын 3 зам доогуур гарсан бөгөөд хөндлөн огтлолын хэмжээ 4*3.5 метр тул дунд оврын автомашин гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Нүхэн гарцын нийт төсөвт өртөг 1.020 сая төгрөг бөгөөд Сэлэнгэ аймгийн орон нутгийн төсвөөс 500 сая төгрөг, Улаанбаатар төмөр замын ХНН-ээс 520 сая төгрөгийг тус тус санхүүжүүлжээ. Ингэснээр тус бүс нутаг дахь хэсгийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж байгаа юм.


Дээрх нүхэн гарцын ажил ид өрнөж байгаа бөгөөд энэ сарын дунд үеэс ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ