Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: 90 ортой эмнэлгийн байрыг ашиглалтад орууллаа



Баян-Өлгий аймгийн Өлгий хотод мэдрэл, дотор, уламжлалт эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг "Нурлы" эмнэлгийн 90 ортой, 6 давхар байр ашиглалтад орлоо. Тус эмнэлэг нь анх 2008 онд 1 их эмчтэй, 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Үүнээс хойш эмнэлгийн хүчин чадал, үйл ажиллагаа тогтмол өргөжиж 15 их эмч, 15 сувилагч, нийтдээ 40 гаруй хүн ажилладаг болсон ба жилд 2000-2500 хүнд үйлчилгээ үзүүлж байжээ. Харин 90 ортой, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдээр тоноглосон шинэ барилга ашиглалтад орсноор жилд 10 мянга гаруй хүнд үйлчлэх боломж бүрдэж байгаа аж.

"Аймгийн Нэгдсэн эмнэлэг тус аймгийн 110 мянга гаруй иргэнд бүрэн хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байгаа. Тийм учраас зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэсэн төрийн бодлого явж байна. Манай аймгийн урдаа барих шилдэг эмч нар болох А.Ахжархын, С.Айгүл нар өөрсдийн хөрөнгөөрөө ийм сайхан эмнэлэг барьж, төрийн ачааг хөнгөвчилж байгаад баяртай байна" гэж аймгийн Засаг дарга А.Камелият нээлтийн үйл ажиллагааны үеэр хэллээ. Орчин үеийн шинэ байртай болсон "Нурлы" эмнэлэг цаашид Мэдрэлийн тасагтаа 30, Дотрын тасагтаа 30, Уламжлалт эмчилгээний тасагтаа 30 ортойгоор эмнэлгийн тусламж үзүүлнэ. Мөн иргэдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлэх боломж ч бүрдэж байгаа ажээ.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ