Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Их эрдэмтэн судлаачийн нэрэмжит хөшөөг босгов


Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль Төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Ялалтын нэрэмжит боллоо. Монгол Улсын түүхэнд анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлох эх гарааг эхлүүлсэн тэрээрбага насаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд ѳнгѳрүүлжээ.
Өмнөговь аймгийн уугуул Ш.Ялалт ЗХУ-ын Харьков хотод инженер мэргэжлээр тѳгсөж,Болгар улсад электроникийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Монгол Улсад анхны компьютер, анхны телевизийг түүний удирдсан баг хамт олон угсарч, 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед Монголын электроникийн шинжлэх ухаан дэлхийтэй зэрэгцэн хѳгжиж чадахыг баталсанбайдаг.
Монголын ард түмэн түүнийг МОНЕЛ-ийн Ялалт хэмээн хүндэлж, МОНЕЛ хэмээх зурагтын бѳх, чанартайг хүн бүр таларханхүлээж авсан байна.

1990-ээд оны сүүл үе хүртэл үйлдвэрээ дагнан ажиллуулж 20 мянга гаруй өнгөт зурагт, тэр хэмжээний компьютер, радио хүлээн авагч, телефон аппарат, сансрын телевизийн систем үйлдвэрлэн, эдийн засаг хүнд байсан цагт Монголын төрд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсантүүхэн амжилтын эзэн юм. Ялалт докторын удирдсан МОНЕЛ фирмийн инженерүүд Монголд компьютер бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байжээ.

Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн асан Р.Нямсүрэн, Мандал сумын Засаг дарга асан Н.Чойжилсүрэн, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн захирал С.Тулга, Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг, Ахмад захирал Д.Чулуунбаатар, эрдэмтэн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Ялалт гуайн хань С.Бүжээ түүний үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, анд найзууд, уран барималч Р.Энхтайван, тус сургуулийн үе үеийн ахмад багш, ажилтнууд, сурагчид оролцож хүндэтгэл илэрхийллээ. Мөн энэ үеэр тус сургуулийн төгсөгч Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар мэндчилгээ илгээснийг уламжиллаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ