Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гурван хүн аянгад өртжээ


Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван Жигэртэй багийн нутаг Урт булаг гэдэг газар зусаж байгаа малчин Э-гийн гэр дээр энэ сарын 9-10-нд шилжих шөнийн 01.20 цагийн орчимд аянга буусан тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тэр шөнө 02.30 цагийн орчимд сумын эмнэлгийн даргаар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиход 59 насны хоёр хүн болон 5-7 насны мөн хоёр хүүхэд байжээ. Тэднээс 59 настай эмэгтэй О хоёр хүүхдийн хамт аянгад өртөж, түлэгдсэн байжээ. Тэдний биеийн байдлыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Баттулгаас тодруулахад “Бүгдийнх нь биеийн байдал сайжирсан. Цээж, нуруу, гуяны хэсэгтээ түлэгдсэн. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ