Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 16 иргэний хариу СӨРӨГ ГАРЧЭЭ


Улсын онцгой комиссын гишүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын дарга Н.Цагаанхүү Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн үйл ажиллагаа, бэлэн байдалтай танилцаж байна. 
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтод Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 54 зорчигчтойгоор 2020.03.02-ны 22:30 цагт орж иржээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас (2020.03.03, 00:15 цаг) хяналт, тандалт хийж байна. 
Улсын Онцгой комиссын 2020.03.01-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд  БНСУ, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах хэдий ч 14 хоног тусгаарлаж ажиглахаар болсон билээ. 
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас монгол иргэд дамжин орох хөдөлгөөн эрчимжиж, өндөр эрсдэлтэй байгаа тул газар дээр нь ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэн, үүрэг даалгавар өглөө.
Сэлэнгэ аймгийн ачааллыг бууруулах зорилгоор зэргэлдээ аймагт эмнэлгийн ор дэлгэх шаардлагатай гэж үзэн, Дархан-Уул аймагт эмнэлгийн ор дэлгэж, сэжигтэй болон шаардлагатай үйлчлүүлэгчийг тусгаарлах, ажиглалтанд авах асуудлыг Улсын Онцгой комисст тавьж шийдвэрлүүлжээ.
Энэ ажлын хүрээнд өчигдөр (2020.03.02) Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагт хотоос есөн том хүн, хоёр хүүхэд нийт 11 монгол иргэнийг татан авч, 19:10 цагт улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд хяналт тандалт хийж, Дархан-Уул аймагт ажиглалтад авахаар хүргүүлээд байна.
Түүнчлэн Алтанбулаг, Сүхбаатар боомтод нэмэлтээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын дөрвөн улсын байцаагчийг Улаанбаатар хотоос томилон ажиллуулж эхэлжээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 80 монгол иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаагаас сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 16 иргэний 13-ынх нь хариу сөрөг гарч, гурван иргэний хариу хүлээгдэж байна. 
Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарсаар байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн хувьд зохион байгуулалт сайтай, салбар дундын оролцоог хангаж ажиллаж байна гэж МХЕГ дүгнэлээ.
МХЕГ-ын удирдлагууд өнөөдөр /2020.03.03/ Дархан-Уул аймагт ажиллана.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ