Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг, Цонхлогийн даваанд 2023 оны зургаадугаар сарын 10-ны өдөр ой хээрийн түймэр гарчээ.
Долоон машин, 35 хүн, хоёр аж ахуйн нэгж хамтран түймрийг цурамд оруулж, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Мөн тус яамнаас хур, бороо ховор, цаг агаар хуурайшилтай байгаа энэ цаг үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхаарууллаа.