Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспо нээгдлээ


Хятад (Шэньжэнь) олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспо 06-р сарын 07-ны өдөр Шэньжэнь хотод нээлтээ хийлээ. 2004 онд Шэньжэнь хотод албан ёсоор зохион байгуулснаас хойш экспогийн цар хүрээ, хүрэлцэн ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Энэ нь Хятадын соёлын салбарын хурдацтай хөгжлийг дэмжих чухал хөдөлгүүр, Хятадын соёл дэлхий даяар танигдах чухал тавцан, Хятадын соёлыг гадаадад түгээн дэлгэрүүлэх чухал цонх болж байна.
Энэ удаагийн соёлын аж үйлдвэрийн экспо газар дээр нь дэлгэн үзүүлэхээр гол болгож, онлайн болон оффлайн нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн агуулга улам баялаг болж,  нийт зургаан үзэсгэлэнгийн танхим тохируулжээ. Үүнд: Дижитал соёлын танхим, Соёл аж үйлдвэрийн цогцолбор танхимын А танхим, Соёл аж үйлдвэрийн цогцолбор танхимын Б танхим, Гуандүн-Хонконг-Макао Их арлын бүсийн танхим, Соёл аялал жуулчлалын хэрэглээ ба “Бүс ба зам” олон улсын танхим, биет бус соёлын өв, урлаг, гар урлалын уран зургийн дизайны танхимууд багтжээ. Экспо таван өдрийн хугацаатай үргэлжилнэ.
Зохиогч:
Сэтгүүлч Х.АРВИНТАЛ, Б.СУРНАА
Найруулагч:
Х.АРВИНТАЛ, Б.СУРНАА
Эх сурвалж:
Солонго мэдээллийн төв
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ