Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

41 жилийн турш бичиг баримт, харьяаллыг нь олголгүй гудамжинд амьдруулжээ


1980 онд хорих ангиас суллагдсанаасаа хойш нийгмийн хог мэт амьдарч, төр, улсдаа мартагдсан нэгэн иргэн бидэнтэй ярилцлаа. Түүний хувьд улсаас зөвхөн бичиг баримтаа авч, Монгол улс дээрээ бүртгэлтэй болохыг л хүсэж байна гэв. 
Х.Оюунбилэг "Би 1979 онд шоронд ороод 1980 онд суллагдсан юм. Ингээд амьдралаа шинээр эхлэхийн тулд ажилд орох гэсэн ч намайг шорон оронгоор явсан гээд хаана ч ажилдаа аваагүй. Ажилд орох гэж явж байгаад бичиг баримтаа алга болгочихсон. Тэр үедээ бичиг баримтаа авах гээд очиход Хэнтий аймгийн Цагдаагийн дарга нь "Та бол өнгөрсөн хүн, Өнөөдөр маргаашгүй дахиад л шоронд орно" гэж хэлээд хаячихсан. Үүнээс хойш би 41 жилийн турш гудамжинд амьдарч байна. Одоо ч бичиг баримттай больё гээд очихоор таны нэр монгол улсын бүртгэлд алга гээд тоодоггүй. Би архи уудаггүй хүн. 
Хэрвээ анх тэр үед нь энэ асуудлыг шийдээд өгсөн бол миний амьдрал өөр байх байсан. Би одоо Баянгол зочид буудлын арын ТҮЦ-үүдийг цэвэрлэж мөнгө олдог. Орцоор хоноглож амьдарч байна. Миний асуудлыг шийдээд өгөөч төр минь" гэлээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ