Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 18-р хуралдаан эхэллээ.
Ээлжит хуралдаанаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтад хяналт, үнэлгээ хийх журам батлах тухай, аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай, шашны байгууллагад зөвшөөрөл олгох тухай, Хөвсгөл аймагт 2023 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай, аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны үндсэн чиглэлийн 2022 оны явц, үр дүнгийн тухай хэлэлцэж "Нээлттэй-Хөвсгөл" хөтөлбөрийг батлах юм.
Мөн ахуйн зориулалтаар 2023 онд агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай, залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны үр дүн, анхаарах асуудал, боловсролын салбарын шилдэг багш, удирдлага, байгууллага шалгаруулах, төрөлжсөн хичээлийн болон олон улсын олимпиад, улсын чанартай уралдаан, тэмцээнд амжилт гаргасан багш, сурагчдыг шагнах журам батлах тухай, "Могойн гол" ХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулсан ажлын багийн тайлан зэрэг 30 гаруй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.