Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй.
Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна.
Сэлэнгийн нийт, Булганы ихэнх, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Өмнөговийн Манлай, Дорнодын Баянтүмэн, Баяндун, Булган, Хэрлэн, Хөлөнбуйр, Баян-Уул, Чулуунхороот, Гурванзагал, Халхгол, Цагаан-Овоод хэвийн байна.