Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Инстаграмын шууд дамжуулалтын үеэр амиа хорложээ


БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн байгууллага даваа гарагт нэгэн өсвөр насны охин инстаграмын шууд дамжуулалтын үеэр амиа хорлосон хэргийг шалгаж эхэлсэн тухайгаа мэдээллээ. 
Цагдаа нарын мэдээлснээр өсвөр насны нэгэн охин 14:30 цагийн орчимд Ганнам дахь 19 давхар байшингийн дээрээс үсрэн амиа хорлосон гэнэ. Инстаграмын шууд дамжуулалтыг олон хүн үзэж байсан бөгөөд тэд цагдаагийн газар дуудлага өгчээ. Аврах багийнхан болон цагдаа нар хэргийн газар ирэхэд охин хэдийнэ нас барсан байжээ. 
Албаныхны мэдээлсээр охиныг нас барахаас өмнө үл таних нэгэн эр амиа хорлох талаар түүнтэй ярилцсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Сөүл хотын нэгэн интернэт кафед талийгаач охинтой нэг цаг орчмын хугацаанд ярилцаж суусан уг эрийн бичлэгийг цагдаа нар олжээ. Уг эрэгтэйг охиныг амиа хорлох хүртэл хамт байсан тухай интернэт хэрэглэгчид мөн дурдсан байна. 
Цагдаа нар хэрэг гарахаас өмнө тэднийг хаана байсан эсэхийг олж тогтоохын зэрэгцээ, үл таних этгээдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. 
Өмнөд Солонгост амиа хорлох явдал улам бүр ихэссээр буй. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагын зүгээс анхааруулжээ. 

https://news.zindaa.mn/4knu
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ