Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ гишүүн асан А.Сүхбатын ах “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийнхан Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй гэжээ


Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн “хэрэг” одоо ч дуусаагүй, ид үргэлжилсээр байна. Банк нь өгсөн зээлээ авах гэж “аахилж”, зээлдэгч нь төлөхгүй гэж гэдийсээр өнөөдөрт хүрлээ. Гэдийж, “томорсон” найдваргүй зээлдэгчдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулж байна. Энэ удаад бид УИХ гишүүн асан А.Сүхбатын ах А.Баттөгсийн “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн мэдээллийг хүргэж байна. УИХ гишүүн асан А.Сүхбат хамаарал бүхий хэд хэдэн компаниараа Хөгжлийн банкнаас зээл авч, “зугтсан” гэдэг.

Тодруулбал, “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Буяндэлгэр гэх эмэгтэй ажилладаг. Г.Буяндэлгэр нь А.Сүхбат аваргын төрсөн ах А.Баттөгсийн эхнэр юм. Г.Буяндэлгэрийн нөхөр А.Баттөгс нь “Алтан хүнс групп” ХХК-ийн захирал. “Алтан хүнс групп” ХХК нь Дархан-Уул аймагт архи, газар тариалан, Зочид буудал, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг.

“Түгээмэлтүмэн хишиг” ХХК нь Хөгжлийн банкнаас 2018 онд 9.4 тэрбум, 2019 онд 9.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээл авснаас хойш дөрвөн удаагийн эргэн төлөлт хийгээд түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй аж. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хайрхан багт 2500 автомашины зогсоолтой “Тайван зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хөнгөлөлттэй зээл авсан байгаа юм. “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Тайван зогсоол” төсөл амжилттай болж, барилга угсралтын ажил дуусжээ. Нийт зургаан блок барилга ашиглалтад орсон бөгөөд өнгөрсөн гуравдугаар сараас Төрийн нэг цэгийн үйлчилгээ нээлтээ хийсэн байна.
Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй Хот хөдөөгийн сэргэлт, боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомт болон Цагаан хад суурьшлын бүсийн иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулсан. Нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Цагаан хад суурьшлын бүсэд болж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон бусад албаны хүмүүс оролцжээ. Уг арга хэмжээний үеэр 2500 машины хүчин чадалтай “Тайван зогсоол” хөтөлбөрийг нээсэн байна.
Өөрөөр хэлбэл, УИХ гишүүн асан А.Сүхбатын ах А.Баттөгсийн “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл үр өгөөжээ өгч, төсөл хөтөлбөр нь амжилттай болсон гэсэн үг. Гэтэл уг компани зээлээ төлөхгүй гэж “гүрийсээр” байгаа ажээ.
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй компани, хүмүүс нь дандаа “том”-чууд байгаа юм байна лээ. Тухайлбал, УИХ гишүүн асан А.Сүхбат аваргын компаниуд бий. Ахынх нь эхнэрийн удирддаг “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн Өмнөговь аймгийн Хайрхан баг, Цогтцэций сумаас 247 км зайд орших хэрэгжүүлсэн “Тайван зогсоол” төсөл хэдийнэ ашгаа өгөөд эхэлсэн. Эндээс асар их хэмжээний мөнгө олж, эргэлдүүлж байна. Шүүхийн шийдвэр гарсан ч уг компанийнхан үл тоож байгаа юм байна лээ” гэв.

“Түгээмэлтүмэн хишиг” ХХК-аас 25.9 тэрбумыг гаргуулахаар шийдвэрлэж, барьцаа хөрөнгийг нь битүүмжлэхээр болжээ

          “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл нь 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс хойш хугацаа хэтэрчээ. Зээл авснаас хойш зээлийн үндсэн хүүнд 829.5 сая төгрөг, торгуулийн хүүнд 142.8 сая төгрөг, нийт 972.3 сая төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд эргэн төлөлт хийгээгүй бөгөөд тэрбумаар тоологдох зээл авсан хэрнээ нэг тэрбум ч хүрэхгүй төгрөгийн төлөлт хийжээ.
Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкнаас гомдол гаргаж, шүүхийн байгууллагад уг хэргийг дэнсэлжээ. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-аас 25.9 тэрбум төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Учир нь, “Түгээмэлтүмэн хишиг” ХХК өндөр үнэтэй зээл авсан ч зээл авснаас хойш дөрвөн удаагийн эргэн төлөлт хийгээд түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй аж. Иймээс үндсэн зээл болон хүүгийн өр төлбөрийг барагдуулах Хөгжлийн банкны хүсэлтийг ханган, 25.9 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
“Түгээмэлтүмэн хишиг” ХХК-аас Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хугацаа хэтэрсэн тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн эцсийн шийдвэр гарчээ.

ТАНИЛЦ: “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн БАРЬЦАА ХӨРӨНГӨ

Шүүхийн шийдвэрийг хангах үүднээс Дархан-Уул аймаг дахь ШШГГ-аас “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн барьцаа хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдэж байгаа ажээ.
Зээлийн барьцаанд “Алтан хүнс групп” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймагт байрлах Комфорт зочид буудал газрын хамт, Улаанбаатар хотод байрлах 292 м.кв талбай бүхий оффисын талбай, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын өмчлөлийн “Ривер гарден”-д байрлах 495 м.кв талбайтай орон сууц, “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн өмчлөлийн “Тайван зогсоол” төслийн барилгууд, зам, газар тус тус барьцаалагдсан байдаг аж.
Тодруулбал,
- Дархан-Уул аймаг Дархан сум XIV баг аж үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар
-Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 6432 м.кв талбайтай үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай /Комфорт зочид буудал/
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замын дагуу баригдах авто машины зогсоол /Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 48 га талбайд 2500 автомашины багтаамжтай/
-Том машины засвар, сэлбэгийн дэлгүүр /Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 2394 м.кв талбайтай, төсөвт өртөг 1.829.552.767 төгрөг/
- Зуухны барилга /Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 344.4 м.кв талбайтай, төсөвт өртөг 988.285.681 төгрөг/
-Харуулын байр /Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 10 ширхэг нийт төсөвт өртөг 109.293.300 төгрөг/
-Шалган нэвтрүүлэх байр /Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хадад байрлалтай 8 ширхэг нийт төсөвт өртөг 129.062.624 төгрөг/
-ХУД, 15-р хороо, Стадион оргил Чингисийн өргөн чөлөө гудамж, 6-р байр 401 тоот, 292.6 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай
-ХУД, 11-р хороо, Ривер гарден /17012/, Их Монгол улс гудамж .... тоот хаягт байршилтай 495 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай
-Өмнөговь аймаг, Ханбогд сум, V баг, Хайрхан 0 гудамж, Цагаан хад ТЗ-1 тоот байрлах, 856.07 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй, ажилчдын байр зориулалттай
-Өмнөговь аймаг, Ханбогд сум, V баг, Хайрхан 0 гудамж, Цагаан хад ТЗ-2 тоот байрлах, 2089.16 м.кв талбайтай хувийн гүйцэтгэлтэй, зочид буудлын зориулалттай
-Өмнөговь аймаг, Ханбогд сум, V баг, Хайрхан 0 гудамж, Цагаан хад ТЗ-3 тоот байрлах, 2018.3 м.кв талбайтай хувийн гүйцэтгэлтэй, зочид буудлын зориулалттай
-Өмнөговь аймаг, Ханбогд сум, V баг, Хайрхан 0 гудамж, Цагаан хад ТЗ-4 тоот байрлах, 629.3 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай
-Өмнөговь аймаг, Ханбогд сум, V баг, Хайрхан 0 гудамж, Цагаан хад ТЗ-5 тоот байрлах, 1428.64 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй, зоогийн газрын зориулалттай
-Өмнөговь аймаг, Ханбогд сум, V баг, Хайрхан 0 гудамж, Цагаан хад ТЗ-6 тоот байрлах, 2367.9 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй, оффис үйлчилгээний зориулалттай
Дээрх барилга, байгууламжийг барьцаанд хөрөнгөөр хураах шйдвэр гарсан хэдий ч уг хөрөнгүүд нь зээлийн төлбөрт нь хүрэхгүй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн авсан зээлэнд дээрх барилга, байгууламжийг хураасан ч Хөгжлийн банк алдагдалтай, Түгээмэлтүмэн хишиг” ХХК өртэй хэвээр байх аж.

А.СҮХБАТЫН АХ А.БАТТӨГС ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ БОЛОМЖГҮЙ, СОНИРХОЛГҮЙ ГЭЖЭЭ

Хөгжлийн банк болон холбогдох албаны хүмүүс Түгээмэлтүмэн хишиг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Баттөгстэй уулзалт хийжээ. Тодруулбал, шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн өр төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар санал, бодлыг нь солилцсон гэнэ. Гэтэл “Түгээмэлтүмэн хишиг” ХХК-аас хийж хэрэгжүүлэх санал санаачилга байхгүй, шийдвэр гаргах боломжгүй гэсэн гэнэ. Мөн А.Баттөгс одоогийн үйл ажиллагааны орлогоор зардлаа нөхөж байгаа тул зээлд төлөлт хийх боломжгүй гэжээ.

https://ergelt.mn/news/64/single/32227
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ