Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Маралбек нь Казахстан улсын иргэншилтэй атлаа 2020 оны аймгийн Иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улаан хус сумаас сонгогдон ажиллаж байна гэх мэдээлэл гарсан.
Тодруулбал, Казахстан улсын иргэн атлаа Монголын орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллах нь хууль зөрчсөн үйлдэл гэж олон нийт шүүмжилж байв. Тэгвэл бид Д.Маралбектэй холбогдож энэ талаар тодруулахад "Би Казахстан улсын иргэн биш. Надад тус улсын ямар ч бичиг баримт байхгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд зарлиг гаргаж 890 казах иргэнийг Монгол Улсын иргэнээр бүртгэсэн. Түүний нэг нь би. Зарлиг нь ч бий" гэлээ.