Монгол Улсад экспортолж буй Хятадад үйлдвэрлэсэн 244 автобус ӨМӨЗО-ы Эрээн боомтоор 2023 оны 01-р сарын 09-ний өдрөөс хилээр гарахаар болжээ. ӨМӨЗО-ы Орох-Гарах хилийн шалган нэвтрүүлэх газрын Эрээн хотын хилийн орц, гарцын шалган нэвтрүүлэх газар "ногоон суваг" нээж, "захиалгаар гаалийн бүрдүүлэлт", "ирсэн дээр нь шалгах" зэрэг үйлчилгээний арга хэмжээг хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийг хүлээлт, сааталгүй гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээгээр хангасан байна.
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | Ардын Сайт |