Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтий аймагт өвөлжилт хүндэрч, өвс тэжээлгүй болсон аргаль, бугыг аврах хандивын аян өрнүүлж эхэлжээ


Хэнтий аймагт өвөлжилт хүндэрч байгаа тул биотехикийн арга хэмжээ авч, суманд өвөлжиж буй зэрлэг амьтдыг тэжээх хандивын аян өрнүүлж эхэлжээ...
Иргэн: Э.Лхагвадорж :
-Монгол оронд нэн ховордсон аргаль, бугыг аврахын тулд хандивын аян эхлүүллээ. Хэнтий аймгийн Мөрөн суманд өвөлжилт хүндэрч, ихэнх малчид отрын байдалтай байна. Тус сумын нутагт улаан номд бүртгэлтэй устаж буй аргаль, буга гэсэн хоёр төрөл зүйлийн амьтад нутагладаг. Цас их унаж өвөлжилт хүндэрсэн жил эдгээр хоёр амьтны төрөл зүйл маш ихээр хорогддог.
Тиймээс бид сумын Байгаль орчны газартай хамтран нэн ховор амьтдаа аврах аян өрнүүлээд хэдийнээ дөрвөн хоног өнгөрөөд байна. 
Өнгөрсөн дөрөв хоногт хоёр сая гаруй төгрөг цугларсан. Аргаль хамгаалах сан хамтран ажиллаж эхлээд байна. Энэхүү аянг 2023 оны нэгдүгээр сарын 23-24 өдрүүдэд зохион байгуулна. Ховор амьтадад идэш тэжээлийг өгөн, тоо толгойг нь хамгаалах биотехникийн аргыг хэрэглэх гэж байгаа юм.
Хандивын данс-5041371142
Аргаль нь 1953 оноос эхлэн дархан цаазат амьтан болсон бөгөөд 1967 оноос улаан номд оруулсан. Буга нь Монгол улсын ан агнуурын тухай 1995 оны хуульд ховор зүйлийн жагсаалтад тус тус орсон байна
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ