Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ: Их нартын БНГ-ын талаар гадаад, дотоодын хэвлэлд 150 гаруй өгүүлэл нийтлэгджээ



Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт буй Их нартын байгалийн нөөц газар нь манай орны говь хээрийн бүсийн аргаль янгирын үржиж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэнбайгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Энэ нутгийн унаган экосистем хийгээд биологийн олон янз байдал нь эко туризмыг хөгжүүлэхэд сонирхол татаж Монгол Улсын Шинжлэх ухааны академи, АНУ-ын Денверийн зоологийн сантай хамтран 2001 оноос хойш урт хугацааны төсөл дээрМонгол,Америк,Орос,Герман,Монголын судлаачид, оюутнууд ажиллаж байна.

Харин Америкийн Нэгдсэн Улсын Денверийн амьтны хүрээлэн нь сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол орны говь цөл, хээрийн экосистемийн төлөөлөл болсон Их нарт байгалийн нөөц газрын дэвсгэр нутагт оршин амьдардаг бүс нутаг болон олон улсад ховордлын шалгуураар эрсдэлтэй ангилалд хамаардаг зэрлэг амьтдыг судлах, хамгаалах чиглэлээр цогц үйл ажиллагаа гүйцэтгэж, байгаль хамгааллын чиглэлтэй судалгаа, менежментийг хийсэн байдаг. Дээрх судалгааны үр дүнд судалгаа, менежментийн чиглэлийн 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын болон үндэсний мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд мэдлэг, танин мэдэхүй, байгаль хамгаалал, менежментийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй улам хөгжүүлэх, ахисан түвшинд хүргэх зорилгоор 100 гаруй өгүүллийг дээжлэн, “Их нартын байгалийн нөөц газарт хийсэн судалгаа, менежментийн эмхэтгэл” хэмээх бүтээлд дэлгэсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ