Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨВӨРХАНГАЙ: Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Хайрхандулаан сум улсад тэргүүлэв



“Тогтвортой амьжиргаа-3”төслөөс сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд хийсэн 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр Хайрхан дулаан сум улсад тэргүүлжээ. Мөн Баруунбаян-Улаан сум 4 дүгээр байрт жагссан бол 19 сум бүгд урамшуулалд хамрагдаж, 907.5 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг дээрээ нэмж авах болзлыг хангаад байна. Монгол Улсын Засгийн газар,Дэлхийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд 2016 оноос эхлэн жил бүрЖилийн гүйцэтгэлийн үнэлгээг хийж ирсэн байна.
Үнэлгээгээр 2018 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, 2019 онд Тарагт сум, 2021 онд Арвайхээр сум тус бүр нэгт эрэмбэлэгдэж байсан юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ