Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Хайлаасны тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 30 орчим кг үр түүж, ургуулжээ

Ойн нөхөн сэргээлтийг сайжруулж, нутгийн шилмүүст болон навчит модны үр бэлтгэх, мод үржүүлгийн плантаци байгуулан, ойн сангийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг улс, орон нутгийн нийт 16.0 сая төгрөгийн хөрөнгөөр хийнэ гэж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байдаг. Энэ ажилд 2022 онд 4.0 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулжээ. Аймгийн хэмжээнд ойн үр, дагалт баялгийн цэцэглэлтийн үеийн судалгааг Сум дундын ойн анги, сумдын байгаль хамгаалагч, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүд, нутгийн иргэдтэй хамтран нүдэн баримжааны аргыг ашиглан хийжээ. Судалгааны дүн мэдээнд үндэслэн мод, сөөгийн үрийн нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарсан байна.

Хайлаасны үрийн болц гүйцсэнтэй холбогдуулан ойн ангиуд, ойн мэргэжлийн байгууллагууд тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор 30 орчим кг үрийг түүж, мод үржүүлгийн газарт тарьж ургуулжээ. Сум дундын ойн ангиуд шар хуайсны 30 кг үрийн нөөцийг бүрдүүлсэн байна. Шилмүүст модны үрийн ургалт, болц гүйцэх үеийн судалгааг тогтмол гүйцэтгэж, Сум дундын ойн ангиудтай хамтран “Нэг байгаль хамгаалагч-50 кг шинэсний боргоцой” түүх аяныг өрнүүлж, аймгийн хэмжээнд 60 кг шинэсний цэвэр үрийг түүж, 2023 оны хавар мод үржүүлгийн газарт тарих нөөцийг бий болгоод байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ