Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадуудтай нийлж монголчуудаа шулдаг этгээдүүдийг баривчилжээ

Авто машины яндангийн катализатор  буюу зөөлөн янданг хулгайлж улмаар  улсын хилээр нэвтрүүлдэг этгээдүүдийг өчигдөр Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлсэн байна.
Тодруулбал,   Эрээн-Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх цэгээр" Volvo" маркийн тээврийн хэрэгслийн бензиний сав буюу бак, агааржуулалтын хоолойнд 700 гаруй тээврийн хэрэгслийн зөөлөн эд буюу катализаторыг нууж, гаргах гэж байсныг  өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үйлдэл дээр нь илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Мөрдөн байцаах ажлын явцад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр иргэн хятадын иргэнтэй урьдчилан тохирч уг гэмт хэргийг сүүлийн жилүүдэд үйлдсэн болох нь тогтоогдсон байна. тэдгээр этгээдүүдэ 3 удаагийн үйлдлээр БНХАУ руу зөөсөн нь гэдгээ хүлээсэн байна.
Хулгайч нар автомашины яндангаас катализаторыг нь салгаж аваад, дахин ашиглаж хятадад шинэ яндан үйлдвэрлэдэг бөгөөд  хуучин катализатор ашиглаж хийсэн "шинэ яндан"-гаа буцаагаад Монгол Улс руу оруулж ирээд, хулгайд алдсан хүмүүст зарж борлуулдаг байна. Катализатор нь яндангийн хамгийн үнэтэй түүхий эд юм байна. Катализатор нь 150-250 мянган төгрөгийн үнэтэй байдаг байна.
 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ