Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: 200 орчим оюутан ажлын байранд зуучлуулжээ



Хөвсгөл аймаг 2022 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран тус аймгийн 3-аас дээш дамжааны оюутнуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучлах, ажил олгогчтой уулзуулах "JOB FAIR-2022" өдөрлөг амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо.Оюутан залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажилд зуучлах "JOB FAIR" үйл ажиллагаанд 418 оюутан төгсөгч оролцлоо. 

Мөн нээлттэй ажлын байрны үзэсгэлэнд 526 ажил олгогч цахимаар болон танхимаар оролцон 2490 нээлттэй ажлын байр зарласнаас 190 оюутан төгсөгч цагийн болон байнгын ажлын байранд зуучлуулахаар бүртгүүлсэн байна.
Өдөрлөгт урилгаар ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ажил олгогч эздийн холбооны Ерөнхийлөгч Х.Ганбаатар, Сэтгэлзүйч Г.Наранбаатар, Боловсролын лектор О.Цацрал, Залуу уран бүтээлч, философийн багш Б.Гантулга, аймгийн удирдлагууд оролцлоо.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ