Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Сул зогсолтын үеийн олговрыг 80 хувь болголоо


"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК сул зогсолтын олговрыг 80 хувь болгож нэмэгдүүлжээ. Тус компанийн удирдлагууд үйлдвэр, уурхайн нэгжийн ажилтнуудтай ажлын байранд нь нээлттэй уулзалтыг өнгөрсөн саруудад хийсэн аж. Энэ уулзалтуудаар ажиллагсад сул зогсолтын олговрыг нэмэгдүүлэх санал,хүсэлтийг уламжилж үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид албажуулан, албан хүсэлтийг захиргаа, удирдлагын багт хүргүүлсэний үндсэн энэ сарын хорины өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.

Ажилтнуудын нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор хөдөлмөрийн хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх заалт, ДТҮ ТӨХК-ийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний 3.15 дахь заалтыг үндэслэн сул зогсолтын үеийн олговор 60 хувь байсныг арваннэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хамтын гэрээний хугацаа дуустал 80 хувиар олгохоор шийдвэрлэжээ.

Мөн төрд шилжсэнээс хойш буюу энэ 5, 7 сард ажиллагсадын үндсэн цалинг үе шаттайгаар 28%-иар нэмэгдүүлсэн аж. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд анх удаа сул зогсолтын үеийн олговорыг үндсэн цалингийн 80% -иар тооцож олгохоор болохоор болсон үйлдвэрийн нийт ажилтнууд баяртай байна гэж үйлдвэрчний хорооны дарга Ц.Сувдгэрэл мэдэгдлээ.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь 37 нэгжид 1534 ажилтан ажиллаж байна. Гадаад болон дотоод хүчин зүйл, техник тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл саатал, техникийн их засварын ажлаас шалтгаалан Төмөртэй уурхайн баяжуулах хэсэг, Нойтон баяжуулах үйлдвэр, Тээвэр ложистикийн албаны 100 гаруй ажилтан буюу нийт ажилтны 6хувь ньсул зогсолттой аж. Төмөр толгойн уурхайн баяжуулах нэгдүгээр хэсэг энэ сарын арвантавнаас, баяжуулахын хоёрдугаар хэсэг хорин нэгний өдрөөс хэвийн ажиллаж эхэлжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ