Аравдугаар сарын 7-ны өдөр нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн орчмоос хүүхэд худгайлахыг завдсан хэрэг гарсан.
Тодруулбал, тус сургуулийн зургаадугаар ангийн гурван сурагчид өөрийгөө цагдаагийн ажилтан байна гэж танилцуулсан эмэгтэй тэднээс байцаалт авна хэмээн мэхэлж, дагуулж явахыг завдсан юм.
Энэ хэрэгт Налайх дүүрэгт оршин суух хаягтай, 16 настай эмэгтэй А гэгчийг сэжиглэн, эрэн сурвалжилснаар өнөөдөр /2022.10.14/ түүнийг саатуулжээ.
Одоогоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дээрх этгээдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ.