http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлбэ дэд төвийг Хайлааст-Дарь-Эхийн замтай холбох 960 метр авто зам барьж байна


Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастаас Дарь-Эхийг холбосон авто замаас Сэлбэ дэд төвтэй холбогдох 960 метр авто замыг долдугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Энэ талаар “Грэйт роуд” ХХК-ийн инженер Г.Эрдэнэсүрэн “Уг авто зам нь долоон метр өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй байна. Мөн хоёр талаараа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг хийнэ. Өнөөдрийн байдлаар суурь асфальт бетон хучилтын ажлыг дуусгаж, өнгөн асфальт бетон хучилтыг хийж байна. Мөн далангийн хажуу налууг төмөр бетон хавтангаар бэхэлнэ. Тус авто зам ашиглалтад орсноор Чингэлтэйн өргөн чөлөөний замын ачааллыг бууруулж, хөдөлгөөний урсгалыг хуваарилахад чухал ач холбогдолтой” гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ