Марк Левин Хүнань мужийн Жанжяжед.
Гадаа зэврүүн хүйтэн байсан ч гэрт дулаан уур амьсгалаар бялхана.Хятадын Засгийн газрын Найрамдлын шагналын эзэн, Хятадын Төвийн үндэсний Их Сургуулийн профессор, Америк улсын иргэн Марк Левин биднийг Бээжингийн Хайдянь дүүрэгт байрлах гэртээ урьсан болохоор түүнтэй нэлээд ярилцаж суулаа.
Нэрээ бичсэн ковбой малгай өмссөн, битүү буурал сахалтай тэрээр удалгүй гитараа бариад жинхэнэ Америкийн кантри дуунуудыг тоглож, дуулж эхлэв. Дууны үг нь Хятадын гудамжны өдөр тутмын амьдрал, элэгдэлд орсон эртний барилгууд, хүмүүсийн мөрөөдлийг өгүүлнэ. Зарим хүмүүс түүнийг дуучин, зохиолч, социологич гэж нэрлэдэг ч тэрээр өөрийгөө хөгжмийн хэлээр Хятадын түүхийг дэлхийд өгүүллэгч гэж хэлэх дуртай.
"Би Хятадад илүү ихийг харахыг хүссэн болохоор энд үлдсэн"
Бээжин дэх Марк Левиний гэрт ороод очвол яг л музейд зочилсон юм шиг санагдана. Малгай, медаль, гэрийн ургамалууд, нутаг нутгаас авчирсан бэлэг дурсгалын зүйлс, зузаан нотын дэвтэр, элэгдсэн гитар... эдгээр бүхэн нь Марк Левиний сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадад өнгөрүүлсэн өдөр хоногийн нандин дуртгал болон дэлгээстэй.
Хятадад ирэхээсээ өмнө Марк Левин олон жилийн турш хөдөлмөр, нийгмийн асуудлыг судалж байжээ. Хятадад багшилж байсан хэд хэдэн найз нь түүний төсөөлж байснаас тэс өөрөөр Хятад улсыг танилцуулсан нь түүний сонирхлыг их татсан аж.
Марк Левиний Хятад дах амьдрал 2005 онд Жянсу мужийн Хуай-Ань хотод эхлэв. Яагаад Хуай-Аньд эхэлсэн тухай Марк Левин:
-Шалтгаан нь маш энгийн, Ерөнхий сайд Жөү Эньлайгийн төрсөн нутаг гэж хэлэв. Тэрээр Жөү Эньлайг хүндэтгэн биширдэг болохоор түүний төрсөн нутагт өөрөө хүрч үзэхийг хүссэн байна.
Тэгээд л Эдгар Сноугийн “Red Star Over China” ном болон “Ардын зурагт сонин” сэтгүүлийн Жөү Эньлайд зориулсан 1977 оны англи хэл дээрх тусгай хэвлэлийг өвөрлөн Хятад руу аяны жолоо сунгав.
Хятадад ирээд Марк Левин Хуай-Инь Багшийн Коллежид англи хэлний багшаар ажиллаж эхлэв. Хурдацтай өөрчлөгдөж буй хот байгуулалт, улам цэвэршиж эмх цэгцтэй болох гудамжууд, шинээр баригдах сургууль, эрч хүчтэй худалдааны зах зээл, цэцэглэн хөгжиж буй амьдрал, хүмүүсийн ирээдүйд тэмүүлэх хүсэл мөрөөдөл... бүх зүйл түүнд маш сонирхоллтой санагдаж энд үлдэхээр шийдэв.
Багшлах хугацаа ч дуусах дөхлөө. Марк Левин ч энэ нутгийн хүн зон, амьдрал ахуйд эрхгүй дасч, гитараа авахад л хятад дууны мөр бадаг шууд урсан гарч ирдэг болов.Тэгэж байсаар өөрөө ч Хятадын тухай дуу зохиох болов. Тэрээр анхны бүтээл болох "Хуай-Ань хотын ирээдүй итгэл найдвараар дүүрэн" дуугаа 2013 онд Жөү Энлайгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан тусгай концертын үеэр бахархалтайгаар олны хүртээл болгов.
Тэрээр эхэндээ дуу бичнэ гэж зориогүй. Зүгээр л хүрсэн газар болгоныхоо үлгэр үйл явдал, үзсэн харсан зүйлдээ хөглөгдөөд онгод нь орж ирхээр цаасан дээрээ гялс буулгадаг байв.Гадаад харилцааны олон арга хэмжээнд тоглолт хийхээр байнга уригддаг болохоор хөгжим дуугаар олон улсын найзууддаа Хятадыг ойлгуулах хэмээн ая дууны ертөнцөд анх хөл тавьсан түүхтэй. Одоогоор Марк Левин Хятадын тухай 80 гаруй дуу бичиж, хоёр ном хэвлүүлж, олон ч газраар явж лекц уншив.
“Найрсаг сайхан сэтгэл намайг энд хоргодуулдаг"
Хожим нь Марк Левин Хятадын Төвийн үндэсний их сургуульд шилжиж ажиллав. Яагаад энэ их сургуулийг сонгосон бэ гэж асуухад тэрээр:
-Нийгэм судлаач хүний хувьд би олон зүйлд маш сонирхолтой байсан. Энэ сургуульд Хятадын бүх үндэстнүүдийн оюутан сурагч цуглардаг, Хятад улсыг илүү өргөнөөр, олон талаас ойлгохыг хүссэн, эгэл хүмүүстэй нь уулзан танилцаж анд нөхдийн цар хүрээг тэлэхийг хүссэн гэв.
Марк Левин
Хятадын Төвийн үндэсний их сургуульд Марк Левин Гадаад хэлний дээд сургуульд багшилдаг. Өмнө нь ихэнх оюутнууд гадаад багш нартай харьцаад байдаггүй, тэдний англи хэл гайгүй сайн байдаг ч гол асуудал нь өөрийгөө илэрхийлэх итгэлгүй байдаг. Тэрээр оюутнуудыг үргэлж ярихыг дэмждэг болохоор түүний хичээлд суусан л бол англи хэлэндээ суралцаж, бас гарцаагүй өөртөө илүү итгэлтэй болдог.
Хичээлээс гадуур түүний "хээрийн судалгаа" үргэлжилсээр байв. Нийгэм судлаачийн хурц ухаан, хөгжимчний мэдрэмжтэй Марк Левин Хятадын газар болгоноор явсан.Марк Левин :
-Миний уулзсан бүх Хятад хүмүүс надад хамгийн үнэ цэнэтэй байлаа гэв.
Хүнань мужийн Жанжяже олон улсын кантри хөгжмийн долоо хоногт Марк Левин гурван жил дараалан уригдсан цорын ганц гадаадын уран бүтээлч байв. Тоглолтын завсарлагааны үеэр АНУ, Их Британи, Грек, Өмнөд Африк зэрэг орнуудаас ирсэн гадаадын уран бүтээлчид түүнийг тойрон хүрээлж, Хятадын талаар яриа үүсэгдэг байв. Марк Левин:
-Хэрэв та жинхэнэ Хятадыг ойлгохыг хүсвэл би биерээ мэдэрч, нүдээрээ харсан бүрхээсээ ярьж өгье... гээд үргэлж тэвчээртэй хуваалцаж эхэлдэг.
Марк Левин зарим дууныхаа түүхийг өгүүлэх их дуртай. 2008 оны Вэньчуаний газар хөдлөлтийн дараа "Газар хөдлөлт өө, газар хөдлөлт" дууг бичсэн. Таван жилийн дараа тэрээр Төвийн Үндэстний Их Сургуулийн чян үндэстэний оюутнуудад зориулж энэ дууг дуулав. Тоглолтын дараа нэгэн оюутан чимээгүйхэн ойртож ирээд түүний гарыг чанга атгаж баярласан сэтгэлээ илтгэж байлаа. Марк Левиний хувьд олон удаа ая дуугаараа үггүй хайрыг дамжуулж, эгэлхэн хүмүүсийн сэтгэлийг дулаацуулж,эрч хүчийг бэлгэлж билээ.
"Би Хятадад англи хэл заадаг", "Миний амьдрах дуртай нутаг", "Сэтгэлийн амар амгаланг эндээс л мэдэрдэг" гэх мэтчилэн сүүлийн 20 жилийн хугацаанд бүтээсэн Марк Левиний 80 гаруй бүтээл нь Хятадаар аялсан аялал болон уулзсан хүмүүсээ дурсан тэмдэглэв. Хэрэв хэн нэгэн түүний дууг сонсохыг хүсвэл тэр дуртай тоглож, Хятад болон Хятадын ард түмний тухай дуулж, тоглоод өгдөг нээлттэй баясангуй сэтгэлтэй нэгэн. Марк Левин:
-Би үлдсэн амьдралаа энд өнгөрөөх болно, эндээс би эрч хүчийн авсан, хүмүүс нь маш найрсаг, дулаахан, тэдний сайхан сэтгэл намайг үргэлж дуу хөгжмөөр хөглөдөг, найрсаг сайхан сэтгэл намайг энд хоргодуулдаг
Марк Левиний аяллын тэмдэглэлд бичиж дуусаагүй олон аялгуу тэмдэглэгдсэн байдаг: Шиньжааны гайхамшигт байгаль, Өвөр Монголын наадмын хөгжилтэй агшин, олон улсын найз Вэй Лүшигийн Хятадад аялсан аялал гээд аяллынхаа үеэр тэрээр түүх цуглуулдаг байв. Бээжинд буцаж ирээд эдгээр түүхүүд аажмаар уянгалаг аялгуу болж эгшиглэдэг.
"Энэ миний цорын ганц гэр орон"
Хорин жил гэдэг "Харь нутаг"-аас "Өөрийн гэр орон" шиг дотно болоход хангалттай хугацаа юм.
Хятадад ирэхээсээ өмнө Марк Левин энд олон жил амьдарна гэж төсөөлөөгүй. "Магадгүй энэ бол онцгой хувь тавилан байх". Тэрээр санамсаргүй байдлаар хоёр утаст хөгжимчин Фү Ханьтай танилцан, хамтран "In Side Out" хөгжмийн хамтлаг байгуулжээ.
Хятадын цагаан сараар Фү Хань Марк Левинг Хүбэй мужийн өмнөд хэсэгт оршихын төрсөн нутагтаа сар шинийг хамт тэмдэглэхээр урьсан байна. Есөн өдрийн турш тэрээр цагаан сарын хос уянга наах, Хятадын битүүлэх, шинэлэх ёс, гэр бүлийн баяр баясгаланг мэдэрчээ. Дараа жил нь Марк Левин тэнд нэг сар суув. Марк Левин:
-Тэдний гэр бүл намайг ирж урьсан, яг л сар шинээр гэр бүлийн гишүүнээ гэртээ хүлээн авч байгаа мэт, тэр халуун дотно уур амьсгал нь надад Хятадын ард түмний сайхан сэтгэл, Хятадын соёлын ид хүчийг үнэхээр мэдрүүлсэн. Тэнд өөрийн гэх "гэр"-тэй болсон юм шиг санагдсан. Тэдгээр өдрүүд ихэвчлэн завгүй, сэтгэл хангалуун байлаа.
Чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэж асуухад Марк Левин инээмсэглээд:
-Хаа байсан чөлөөт цаг? Багшлах, бичих, лекц унших, ярилцлага өгөх гээд бараг л завгүй даа. Гэхдээ завгүй байдлын дундуур өөрийн гэсэн багахан цагаа өөрийнхөө гэртээ өнгөрүүлдэг гэв.
Хятадын олон газраар аялж, олон хүнтэй уулзсан тэрээр улс орон даяар дэд бүтцийн хурдацтай хөгжлийг биеэрээ харж, байнга өөрчлөгдөж буй нийгмийн орчин, ард түмний ирээдүйд итгэх итгэлийг мэдэрсэн.
Тэрээр БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэсэн "Ард түмэн улам хүчирхэг байг" дуунаас эхлээд Хятадын Коммунист намын 100 жилийн ойд зориулсан "Намтайгаа хамт алхаж буй гэрэлт ирээдүй" дуу хүртэлх бүтээлдээ олон жилийн цуглуулсан дотоод сэтгэлийн мэдрэмж, асар том утга санааг дуундаа шингээсэн байна.
"Миний зорилго бол Хятадын тухай өөрийнхөө нүдээр харсан зүйлээ дэлхий нийтэд дуулж сонордуулах явдал юм" гэх ярих тэрээр хөгжмийн цаана байгаа бодит түүхүүд хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадна гэж үздэг.
Марк Левин Хятадын засгийн газраас гадаадын мэргэжилтнүүдэд олгодог хамгийн өндөр дээд шагнал болох Хятадын Засгийн газрын найрамдлын шагналыг хүртсэн. Тэрээр энэхүү шагнал нь дуу, түүхээр дамжуулан ойлголцол, нөхөрлөлийн гүүрийг үргэлжлүүлэн бэхжүүлсээр байх болно гэж хэллээ.








