http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-аас уучлал эрлээ


БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хувь хүмүүс Умардын зүг дрон нисгэсний төлөө БНАСАУ-аас уучлал эржээ.
Хэдийгээр БНСУ-ын Засгийн газрын үйлдэл бус хэдий ч эл ухамсаргүй үйлдэл батлан хамгаалах салбарт шаардлагагүй хурцадмал байдлыг үүсгэсэнд Умардаас уучлал гуйж байна гэж Ли Жэ Мён онцолжээ.
БНАСАУ-ын цэргийнхэн БНСУ-аас өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд болон нэгдүгээр сарын 4-нд хөөргөсөн дронууд Умардын агаарын хилийг зөрчсөн тухай дөрөвдүгээр сарын эхээр мэдээлжээ. БНСУ-ын зэвсэгт хүчин үүнд холбоогүй болохоо мэдэгдсэн бөгөөд хувь хүмүүсийг сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Тухайн үед 30 настай залуу хэвлэлд ярилцлага өгч, Умардын цөмийн объектууд дахь цацрагийг хэмжих зорилгоор дрон хөөргөснөө хүлээн зөвшөөрчээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ