
АНУ ойрын өдрүүдэд 1000 орчим цэргээ Ойрхи Дорнодод байршуулж магадгүй байгааг эх сурвалжууд мэдээллээ. Тус бүрэлдэхүүнд 82-р агаарын десантын дивизийн командлагч, хошууч генерал Брэндон Тегтмайер болон дивизийн ажилтнууд, дивизийн Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний үүрэг гүйцэтгэж буй 1-р бригадын байлдааны батальон багтаж байна.
Бие бүрэлдэхүүний эхний хэсгийг энэ долоо хоногтоо багтаан байршуулах төлөвтэй байна. Харин үлдсэн цэргийг байршуулах хугацаа нь нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаална.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ойрхи Дорнод дахь бие бүрэлдэхүүн шаардлага үүсвэл бэлэн байдалд байх аж. 82-р агаарын десантын дивиз 2020 онд Ираны командлагч Касем Сулеймани амь үрэгдсэний дараа үүнтэй ижил алхам хийж байв. Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин нь шаардлагатай үед хэдхэн цагийн дотор бэлэн байдалд шилжих чадвартай.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлд мэдэгдэл хийхдээ АНУ, Иран улсууд 15 зүйлт хэлэлцээнд хүрсэн гэж байв. Мөн Ираны хэлэлцээ байгуулахдаа тун дуртай байгаа гэсэн юм. Ираны тал энэ мэдэгдлийг эхэндээ няцааж байсан. Гэвч Ираны эх сурвалжийн Мягмар гаригт /2026.03.24/ мэдээлснээр Тегеран дайныг дуусгах тогтвортой саналыг сонсоход бэлэн гэжээ.
82-р агаарын десантын дивизээс гадна АНУ-ын мянга мянган цэрэг бүс нутагт байршиж байна. Тодруулбал, Тэнгисийн цэргийн экспедицийн хоёр анги болон газар уснаа бэлэн байдлын бүлэг саяхан тус бүс нутагт байрлажээ. Үүний зэрэгцээ АНУ-ын тэнгисийн явган цэргийн хоёр тусдаа хүчнийг Ойрхи Дорнод руу шилжүүлж байна.







