http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Пакистаны цэргүүд зэвсэгт бүлгийн 145 гишүүнийг хөнөөжээ


Пакистаны Белужистан мужид бямба гарагт /2026.01.31/ террорист халдлага болж 50 гаруй хүн амь үрэгдсэн. Энгийн иргэд мэт хувцасласан халдагчид эмнэлэг, сургууль, банк, захууд руу орж гал нээсэн байна. Салан тусгаарлагч Белужийн чөлөөлөх арми бүлэглэл халдлагыг үйлдсэн гэж мэдэгджээ.
Белужистан мужид зэвсэгт бүлгүүд халдлага явуулах нь нэмэгдэж байгаа тул Пакистаны цэргүүд ажиллагаа явуулж зэвсэгт бүлгийн 145 гишүүнийг хөнөөсөн байна. Энэ ажиллагаа халдлага болохын өмнөх өдөр эхэлжээ. Тус мужийн ерөнхий сайд Сарфраз Бугти хэлэхдээ “Ийм төрлийн халдлага хийхээр төлөвлөж байгаа гэсэн тагнуулын мэдээлэл ирсэн тул бид ажиллагааг нэг өдрийн өмнө эхлүүлсэн” гэсэн юм.
Пакистаны зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ халдлагыг Энэтхэгийн дэмждэг зэвсэгт бүлэглэлүүд хийсэн гэжээ. Харин Энэтхэг үүнийг нь үгүйсгэж, Пакистан дотоодод нь үүсээд буй асуудлаас анхаарал сарниулах гэж оролдож байна хэмээсэн юм. Пакистаны хамгийн том бөгөөд ядуу муж болох Белужистанд салан тусгаарлахыг дэмжигчид олон жилийн турш бослого гаргаж ирсэн байна.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ