http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Япон: Ажлаасаа гарахыг хүссэн хүмүүст зориулсан уушийн газар нээгджээ


Японы томоохон өртөөнүүдээр уушийн газрууд дүүрэн байдаг. Тэдгээр уушийн газар уух зүйлээрээ төрөлжсөн байдгаас гадна бусад тусгай үйлчилгээтэй нь ч бий. Ёкохамагийн өртөөнд байрлах нэгэн уушийн газар л гэхэд ажлаасаа гарах тухай бодож буй хүмүүст үйлчилдгээрээ онцлог. Тус уушийн газрыг "Tenshoku Sodan" буюу "Ажлаа солих тухай зөвлөлддөг уушийн газар" гэж нэрлэдэг.
Энэ сарын эхээр нээгдсэн "Ажлаа солих тухай зөвлөлддөг уушийн газар"-т хаа сайгүй карьерын тухай яриа сонсогдоно. Тэнд ажилладаг бартендерүүд нь хүртэл тусгай зөвлөх үйлчилгээний эрхтэй ажилтнууд байдаг. Бартендерүүд ажлаасаа гарахыг хүссэн хүмүүст ажил санал болгох бус яриа өрнүүлэх өөр хаана ч байхгүй орчинг бий болгох зорилготой.
Ажил эрхэлж буй хүмүүс зарим нь ажилдаа хайртай, байгаа орчиндоо дасч идээшсэн байдаг бол зарим нь хийж буй зүйлээ үзэн ядаж, аль болох хурдан тэндээс явахыг хүсдэг болсон байдаг. Энэ хоёр ойлголтын голд гацсан, яахаа мэдэхээ больсон хүмүүст зориулсан орчин хэрэгтэй байгааг анзаарсан хамт олон уг уушийн газрыг санаачилжээ. Тийм хүмүүсийн хувьд шууд өргөдлөө өгөөд, шинэ газарт очиж ярилцлагад орох сэтгэл зүйгүй байдаг. "Ажлаа солих тухай зөвлөлддөг уушийн газар"-т очсоноор тэд ямар нэг дарамт шахалт, шийдвэр гаргалтгүйгээр энгүүн сайхан яриа өрнүүлэх боломжтой.
Мөн зочдын 60 орчим хувь нь ажлаа солиход бэлэн биш байгаагаа хүлээн зөвшөөрөөд тэндээс гардаг ажээ.
Хэрвээ та "Ажлаа солих тухай зөвлөлддөг уушийн газар"-аар үйлчлүүлэхийг хүсвэл "Line" аппликейшнээр дамжуулан урьдчилан цаг авна. Ярилцах хугацааг тодорхой заасан зүйл байхгүй ч ихэнх яриа 60-90 минут үргэлжилдэг.
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ